MONT-AE Project Successfully Launched with Two-Day Kick-Off Meeting in Thessaloniki. MONT-AE төсөл Салоник хотноо хоёр өдөр үргэлжилсэн нээлтийн уулзалтаар амжилттай эхэллээ.
The Mongolian Textile and Apparel Education (MONT-AE) project officially began with a productive and inspiring two-day kick-off meeting held on 15–16 January 2026 in Thessaloniki, Greece, hosted by the International Hellenic University (IHU). Partners from all participating institutions gathered to align on objectives, review work packages, and set the foundation for strong collaboration throughout the project. Монгол дахь Нэхмэл, Хувцасны Салбарын Боловсролын (MONT-AE) төсөл 2026 оны 1-р сарын 15–16-нд Грекийн Салоники хотод, Олон улсын Эллиний их сургууль (IHU)-ийн зохион байгуулсан үр бүтээлтэй, урам зориг дүүрэн хоёр өдрийн нээлтийн уулзалтаар албан ёсоор эхэллээ. Оролцогч түншүүд төсөлд хамтран ажиллах зорилго, зорилтуудаа нэгтгэж, ажлын багцуудыг хэлэлцэн, хамтын ажиллагааны суурийг тавихаар цугларсан билээ.
Day 1 – Thursday, 15 January 2026 1-р өдөр – Пүрэв, 2026 оны 1-р сарын 15
The meeting opened with registration followed by a warm welcome speech from the Vice Chair of the Department. Dr. Evridiki Papachristou, Coordinator of MONT-AE, presented the CDC-IHU Department and introduced the project’s vision and goals. Partners then delivered institutional presentations, strengthening mutual understanding and setting the stage for effective cooperation. Уулзалт бүртгэлээр эхэлж, тэнхмийн дэд дарга хүрэлцэн ирсэн зочдод хандан мэндчилгээ дэвшүүллээ. MONT-AE төслийн удирдагч, доктор Эвридики Папахристу CDC-IHU тэнхмийн үйл ажиллагааг танилцуулж, төслийн алсын хараа, зорилтын талаар мэдээлэл өгөв. Үргэлжлүүлэн түнш байгууллагууд өөрсдийн танилцуулгыг хийсэн нь талууд бие биенээ илүү сайн таньж мэдэх, цаашдын нягт хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой байлаа.
IHU led the WP1 presentation, outlining the project structure, expected outcomes, and implementation timeline. This was followed by a detailed overview of the Management Plan, including the establishment of the Steering Committee and Quality Committee, as well as a briefing on financial procedures by IHU and CRETHIDEV. IHU-ийн зүгээс WP1 буюу ажлын эхний багцыг танилцуулж, төслийн бүтэц, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх хугацааны талаар мэдээлэл өгөв. Үүний дараа удирдлагын төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэж, Удирдах хороо болон Чанарын хороог байгуулах, мөн IHU болон CRETHIDEV-ээс санхүүгийн журмын талаарх зааварчилгааг өглөө.
A highlight of the day was the campus site visit, where participants toured the CDC facilities and observed laboratory demonstrations, gaining valuable insight into the technical environment supporting the project. The day concluded with a short discussion and planning session, followed by an evening networking dinner. Тухайн өдрийн гол үйл явдал нь кампустай танилцах аялал байсан бөгөөд түншүүд CDC-ийн бааз, лабораторийн туршилт, үзүүлэх сургуулилттай танилцаж, төсөлд дэмжлэг үзүүлэх техникийн нөхцөл боломжийн талаар бодит ойлголттой болсон юм. Уулзалтын эхний өдөр төлөвлөлтийн богино хэмжээний хэлэлцүүлгээр үргэлжилж, оройн зоогоор өндөрлөв.
Day 2 – Friday, 16 January 2026 2-р өдөр – Баасан, 2026 оны 1-р сарын 16
The second day began with a presentation of the International Hellenic University, followed by focused sessions on each work package: Хоёр дахь өдрийн үйл ажиллагаа Олон улсын Эллиний их сургуулийн (IHU) танилцуулгаар эхэлж, үргэлжлүүлэн төслийн ажлын багц бүрээр нарийвчилсан хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:
- WP2 – Preparation and Monitoring (PCPK, CRETHIDEV)АБ2 – Бэлтгэл ба Хяналт
- WP3 – Capacity Building (MUST, Trakia University)АБ3 – Чадавхийг бэхжүүлэх
- WP4 – Operation of the Centres (MUST, AHU)АБ4 – Төвүүдийн үйл ажиллагаа
- WP5 – Implementation (MUST, AHU)АБ5 – Хэрэгжилт
- WP7 – Dissemination, Exploitation, Sustainability (PCPK, MUST, AHU)АБ7 – Түгээлт, Тогтвортой байдал
After lunch, CRETHIDEV presented WP6 – Quality Planning, outlining the evaluation framework and quality assurance mechanisms. A dedicated session followed to discuss the equipment needs for the MONT-AE Textile & Apparel Centres to be established in two Mongolian higher education institutions. This discussion ensured alignment on technical specifications and procurement planning. Үдээс хойш CRETHIDEV WP6 – Чанарын төлөвлөлтийг танилцуулж, үнэлгээний тогтолцоо болон чанарын баталгаажуулалтын үйл явцыг тайлбарлалаа. Үүний дараа Монгол улсын дээд боловсролын хоёр байгууллага дээр байгуулагдах төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар тусгайлсан хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлгээр техникийн үзүүлэлтүүд болон худалдан авалтын төлөвлөгөөг харилцан тохиролцсон юм.
The meeting concluded with a final planning session for the next six months, confirming responsibilities, timelines, and immediate next steps. Уулзалтын төгсгөлд ирэх зургаан сарын төлөвлөгөөг эцэслэн хэлэлцэж, талуудын хариуцах ажил, гүйцэтгэх хугацаа болон нэн даруй хэрэгжүүлэх алхмуудыг баталгаажуулснаар хурал өндөрлөв.
A Strong Start for a Transformative Initiative Өөрчлөлт авчрах санаачлагын эхлэл
The kick-off meeting marked an important milestone for the MONT-AE project. With clear planning, active engagement, and strong collaboration among all partners, the project is well-positioned to advance textile and apparel education in Mongolia and foster long-term international cooperation. Энэхүү нээлтийн уулзалт нь MONT-AE төслийн хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болж өндөрлөлөө. Нарийн төлөвлөлт, талуудын идэвхтэй оролцоо болон түншүүдийн нягт хамтын ажиллагааны үр дүнд тус төсөл нь Монгол улсын нэхмэл, бэлэн хувцасны салбарын боловсролыг шинэ шатанд гаргах, цаашлаад олон улсын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадна гэж найдаж байна.